Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ААВЫНХАА ТУХАЙ ЯРИХАД…

Аавынхаа тухай ярихад
бага нас минь дурсагдана аа
Адуу мал, найр наадмын үнэр
ханхийх шиг санагдана аа
Хараад л баймаар,
дагаад л явмаар,
яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай
яриад л суумаар аа

Аавынхаа тухай ярихад
нутаг ус минь дурсагдана аа
Армаг хүлэг, алс холын сонинг
үлгэр шиг хуучилдагсан
Өвгөдтэй суулгаад,
хуучийг нь хөөрүүлээд,
өглөө болтол сонсмоор оо
Өвгөн буурал аавынхаа тухай
яриад л суумаар аа

Аавынхаа тухай ярихад
ухаан бодол минь уужирна аа
Алдаа оноо алс хэтийн бүхэн
тодрох шиг бодогдоно оо
Хүрээд л очмоор,
хүүрнээд л суумаар,
хүү чинь эрхлээд л саатмаар
Хүний дээд аавынхаа тухай
яриад л суумаар аа

No comments:

Post a Comment