Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

БОДОЛ ШИГ ӨДРҮҮД

Хэзээ ч билээ зүүдэлсэн
сайхан зүүд шиг санагдах
Хэлхээ мянган өдрүүдийг
инээмсэглэн угтана би
Уулзсан хүмүн бүхнийхээ
сэтгэлийн сайхнаар гэрэлтэж
Учралын энэ л хорвоодоо
аз жаргалаа бүтээнэ би

Бороон дуслууд
үсний минь ширхгийг
тоолон сувдарна
Бодол шиг өдрүүд,
бодол шиг өдрүүд
ирж буцна аа

Хаана ч билээ бүтээсэн
ариун сүм шиг бодогдох
Хатан зүрхний нутагтаа
ихэмсэгхэн алхана би
Шувууны өндгийг сүүдэрлэхгүй
хайрлахын учрыг ухаарч
Шуугиант энэ л замбуудаа
нэг л дураараа амьдарна би

Бороон дуслууд
үсний минь ширхгийг
тоолон сувдарна
Бодол шиг өдрүүд,
бодол шиг өдрүүд
ирж буцна аа

Хэнээс ч билээ сонссон
эртний үлгэр хөврөх шиг
Хэтэрхий баялаг түүхийг
үргэлжлүүлэн амьдарна би
Есөн хүслээ бүтээхийн
гэгээн мөрөөдөлд умбаж
Ерөөлтэй энэ л орчлондоо
хэн нэгнийг хүлээнэ би

Бороон дуслууд
үсний минь ширхгийг
тоолон сувдарна
Бодол шиг өдрүүд,
 бодол шиг өдрүүд
ирж буцна аа

No comments:

Post a Comment