Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ААВ МИНЬ НАМАЙГАА САНАА ДАА

Нуман шаргал өвс нь
хяруутаж үзэгдэнэ ээ
Нутгийн хонгор толгод
намаршиж байгаа даа
Цанатаж хоносон борлог
бөмбөж зүүдлэгдэнэ
Цанхтай хүлгээ агсрахаар
хүүгээ санаа даа аав минь ээ

            Буурал буурал уулс нь ээ
будантаж үзэгдэнэ ээ
            Буцах цагийн сэвэлзүүрт
аав минь намайгаа санаа даа

Сөлтэй шаргал талаар
униартаж үзэгдэнэ ээ
Сөөвөн багын нутгаар
намаршиж байгаа даа
Сөндөө шоволзох айраг нь
тагнайд амтагдана аа
Сөрж наашлах борооноор
хүүгээ санаа даа аав минь ээ

            Буурал буурал уулс нь ээ
будантаж үзэгдэнэ ээ
            Буцах цагийн сэвэлзүүрт
аав минь намайгаа санаа даа

Будан суусан уулс нь
бууралтаж үзэгдэнэ ээ
Булгийн дэрс нь шаргалтаад
намаршиж байгаадаа
Буцах шувуудын дуун
гунигтай сонсогдоно оо
Буурлын цадигтай нутагтаа
хүүгээ санаад аа аав минь ээ

            Буурал буурал уулс нь ээ
будантаж үзэгдэнэ ээ
            Буцах цагийн сэвэлзүүрт
аав минь намайгаа санаа даа

No comments:

Post a Comment