Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

СЭРГЭЛЭН ЖААХАН ДҮҮ МИНЬ

Дэндүү дэндүү тодхондоо
Дэврүүн балчир нас минь дээ
Дээл нь жаахан тоодгордоо
Дэггүй хөөрхөн дүү минь ээ

Саатан саатан өнжмөөрөө
Саваагүй багын нутаг минь ээ
Санах тусмаа өхөөрдмөөр
Сэргэлэн жаахан дүү минь ээ

Бүдрэхэд зөөллөж тоссон
Бүүвэй шаргал нутаг минь ээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ

Эвлүүлж эвлүүлж тоглосон
Энгэр бэлийн чулууд минь ээ
Ээжийн бүрсэн таргандаа
Нүүр нь халтар дүү минь ээ

Эргэн эргэн дурсмаараа
Энхрий багын нутаг минь
Эрхэлж наддаа туньсан
Эрэвгэр жаахан дүү минь

Бүдрэхэд зөөллөж тоссон
Бүүвэй шаргал нутаг минь ээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ

Дэрсэн уургаа бариад
Дэгдэж гүйсэн тал минь ээ
Дэргэд дандаа мишээсэн
Дэрсхэн хонгор дүү минь ээ

Сэвэлзүүр зөөлөн салхитай
Сэрүүн цэнхэр дэнж минь ээ
Сэтгэлд үргэлж энхрийхэн
Сэргэлэн жаахан дүү минь ээ

Бүдрэхэд зөөллөж тоссон
Бүүвэй шаргал нутаг минь ээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ

No comments:

Post a Comment