Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ЗАЛУУ НАС

Гунигийг надаас
олж харахгүй ээ анд минь
Гурван цагийн эргэлтэнд
гунихын чөлөө олдохгүй
Дэндүү залуу насны
өдөр бүхэн минь шинэхэн
Дэргэд минь шувууд өдөлж,
эрх дураараа нисэлдэнэ

            Харцнаас минь
гуниг үргэх залуу нас минь
            Хайраас минь
уйтгар холдох залуу нас минь
Ганцаардал гэж
орчлонд үгүй залуу нас минь
Ганцхан чамаараа
гоёно оо залуу нас минь

Уйтгарыг надаас
олж харахгүй ээ анд минь
Улирах хоногийн урсгалд
уйтгарлах эгшин олдохгүй
Халуун залуу насны
хором бүхэн минь хийморьтой
Хажууд минь цэцэг дэлгэрч
хайр өөрийнхөөрөө ирнэ

            Харцнаас минь
гуниг үргэх залуу нас минь
            Хайраас минь
уйтгар холдох залуу нас минь
Ганцаардал гэж
орчлонд үгүй залуу нас минь
Ганцхан чамаараа
гоёно оо залуу нас минь

Ганцаардлыг надаас
олж харахгүй ээ анд минь
Гариг эрхсийн чөлөөнд
ганцаардах зай олдохгүй
Өөдрөг залуу насны минь
агшин бүхэн минь амттай
Өглөөгүүр солонго нумарч,
нартай бороо шивэрнэ

            Харцнаас минь
гуниг үргэх залуу нас минь
            Хайраас минь
уйтгар холдох залуу нас минь
Ганцаардал гэж
орчлонд үгүй залуу нас минь
Ганцхан чамаараа
гоёно оо залуу нас минь

No comments:

Post a Comment