Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ОМОГШИЛ

Унасан нутаг минь
Угаасан ус минь
Уудам хөх Монгол

Овог нэр минь
Онгод хийморь минь
Орчлонд ганцхан Их Монгол оо

Түмэн галавыг өртөөлөн
өнөөг угтсан
Түүхийн их хүрдэн
газар шороо
Булгилах зүрхэнд минь
омогшин сэргэх
Буурал өвгөдийн минь
гал голомт оо

Элгэн нутаг минь
Эцэг дээдэс минь
Энгүй хөх Монгол

Зүрх сэтгэл минь
Зөн мөрөөдөл минь
Зүүдний ариухан Их Монгол оо

Гэрэлт орчлонгийн цээжинд
ханаа шийрласан
Гэгээн их түүхтэй
газар шороо
Бүтэн биеэр минь
урсан эргэх
Бүлээн цусанд минь
шингэсэн өлгий

Үр ач минь
Үлдээх мөр минь
Үлгэрийн хөх Монгол оо

Гал голомт минь
Гайхуулах омог минь
Ганцхан хөх Монгол оо

Тулгын гурван чулуундаа
бадамлах галтай
Туурга цагаан гэрүүд
уртын дуутай
Алдхан биеэр минь
урсан эргэх
Амин урсгал тасрахгүй
Монгол оо

No comments:

Post a Comment