Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

МОНГОЛ НУТАГТАА

Та биднийг наран ялгалгүй ивээнэ
Талын цэцэгс, зөөлөн бороонд адилхан алхална
Инээх, уйлах, баярлах, гомдох хүний амьдралын
Ижилхэн тавиланд нэгэн үеийг элээх болохоороо
Таны төлөө, чиний төлөө, бид бүгдийн төлөө
зүрх минь цохилно оо 

Алдуурч цахилсан унаганы
туурайн төвөргөөнтэй
Монгол нутагтаа
Аавын гэрийн бараа
зэрэглээтэн цайвалзах
тал нутагтаа
Хүслээрээ,
мөрөөдлөөрөө,
зүрх сэтгэлээрээ бид,
нэгэн зүгт тэмүүлж
Хүй цөглөсөн
энэ л нутгийнхаа
түүхийн хүрдийг эргүүлнэ ээ,
эргүүлнэ ээ

Бид бүгдийг саран алагчлалгүй тольдоно
Бэлийн цэцэгс, шиврээ бороонд намуухан алхална
Алдах онох, аргадах туних хүний амьдралын
Адилхан тавиланд буурал орчлонг элээх болохоороо
Чиний төлөө, таны төлөө, миний төлөө
зүрх минь цохилно оо 

Алдуурч цахилсан унаганы
туурайн төвөргөөнтэй
Монгол нутагтаа
Аавын гэрийн бараа
зэрэглээтэн цайвалзах
тал нутагтаа
Хүслээрээ,
мөрөөдлөөрөө,
зүрх сэтгэлээрээ бид
нэгэн зүгт тэмүүлж
Хүй цөглөсөн
энэ л нутгийнхаа
түүхийн хүрдийг эргүүлнэ ээ,
эргүүлнэ ээ

No comments:

Post a Comment