Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

АЯЛГУУТ НУТАГ

Усандаа цувсан
адууны мөрөөр
тоостой наран ургаж
Удган шуранхай гэгэлзэхүй
найраг шилгээн цацарсан
Тургилах хүлгүүд нь
тунгалаг цээл уртын дуутайгаа
Туурайн чийртэй талынхаа
тунамал өглөөг сэрээсэн

Уяхан гэхнээ
дэндүү уяхан
Уртын дуугаараа
уудам талаа сэргээсэн
Адуутай
айрагтай
найрагтай
Ай миний
Аялгуутайхан нутаг минь ээ

Униартаа нүдлэх
таанын толгойд
цэнхэр аялгуу бүжээд
Уурганы хуйваар шүргүүлэхүй
уянга хөгжөөн айзамласан
Зэрэглээт талаа уяраан
өвгөн хуурын дуун эгшиглэхэд
Зэлэндээ номгорох унагад нь ээ
угшил татаад хурдалсан

Хүлгийн шандастай нь
босоо төрсөн
Хөхүүртэй айраг нь
хөгөө бүүвэйлж  шуугин  иссэн
Адуутай
айрагтай
найрагтай
Ай миний
Аялгуутайхан нутаг минь ээ

No comments:

Post a Comment