Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-09-27

ГОВЬ ШАНХЫН НУТАГ - Т.Батсайхан

ГОВЬ ШАНХЫН НУТАГ

Унаган хүлэг нь
газраа үнэрлэн
гүйж л ирдэг
эх нутаг минь
Удамт хөвгүүд нь
нүдээ ч цавчилгүй манасан
хөх тэнгэр минь
Эцэг дээдсээс хүйн холбоотой
эрдэнийн өлгий минь
Энэ л насанд
ганцхан заяасан
төрсөн нутаг минь

Хулангийн унага нь
босоо төрөөд
зэрэглээнд тоглосон
эх нутаг минь
Хурдан хүлгүүд нь
домгийн салхинаас янцгаасан 
хорол тоонот минь
Үр ачдаа өвлүүлж үлдээх
газар шороо минь
Үргэлж мөнхийн
сэтгэлд уяатай
төрсөн нутаг минь

Уртын дууны шуранхай
морин хуурын эгшигтэй
Уянгалах гийнгоо эгшиглэж
аргамаг үүрсэх хийморьтой
Ингэн буйлаа гэгэлзэж
ижийдээ яарсан сэтгэлтэй
Их л чанадын алсаасчиг
ирж л суухын хүслэнтэй
Говь Шанхын нутаг даа
Энэ миний л нутаг аа

Онож төрсөн
заяандаа бахархан 
насаараа дуулах 
эх орон минь
Онгон талаараа
салхи татуулан давхих
гэгээн хүсэл минь
Гурван цагийн тэгш жаргалантай
мөрөөдлийн  диваажин минь
Гудайж үгүй
дээдсийн цадигтай
төрсөн нутаг минь

Уртын дууны шуранхай
морин хуурын эгшигтэй
Уянгалах гийнгоо эгшиглэж
аргамаг үүрсэх хийморьтой
Ингэн буйлаа гэгэлзэж
ижийдээ яарсан сэтгэлтэй
Их л чанадын алсаасчиг
ирж л суухын хүслэнтэй
Говь Шанхын нутаг даа
Энэ миний л нутаг аа

2 comments:

  1. Сайхан шүлэг сайхан ч дуу. Баярлалаа

    ReplyDelete
  2. Сайхан шүлэг сайхан ч дуу. Баярлалаа

    ReplyDelete