Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ДУУЛЖ ЯВААРАЙ ҮР МИНЬ

Өдөр өдрөөр өсөх
            өөвөн жаахан үр минь
Өр зүрхний шүтээн
хайраас мандсан наран минь ээ
Хөдсөн бойтог элээж
хөлд орсон шороонд чинь
Хөрстийг шуугиулж явсан
хөх өвгөдийн минь мөр бий шүү

Тулганд бадамлах галаа
манаж яв гэж ноцоосон юм аа
Туурайн хээтэй нутгаа
туулж яв гэж хадгалсан юм аа
Хорол эрдэнийн тооноо
өргөж яв гэж зангидсан юм аа
Хорвоогийн шаргал элгэн дээр
дуулж яв гэж төрүүлсэн юм чамайг
хонгор үр минь ээ

Агшин агшнаар торних
алдрай жаахан үр минь
Алаг зүрхний шүтээн
сэтгэлээс ургасан наран минь дээ
Гуулин хонхыг жингэнүүлж
хөлд орсон өргөө чинь
Гурван голоос эхтэй
их дээдсийн минь голомт шүү

Тулганд бадамлах галаа
манаж яв гэж ноцоосон юм аа
Туурайн хээтэй нутгаа
туулж яв гэж хадгалсан юм аа
Хорол эрдэнийн тооноо
өргөж яв гэж зангидсан юм аа
Хорвоогийн шаргал элгэн дээр
дуулж яв гэж төрүүлсэн юм чамайг
хонгор үр минь ээ

Эгшин эгшнээр ухаажих
энхрий жаахан үр минь
Энэ л зүрхний шүтээн
ээлээс ургасан наран минь ээ
Буцах шувууд хоргодсон
будан үгүй нутаг чинь
Бурхан Халдун шүтээнтэй
буурал дээдсийн минь өлгий шүү

Тулганд бадамлах галаа
манаж яв гэж ноцоосон юм аа
Туурайн хээтэй нутгаа
туулж яв гэж хадгалсан юм аа
Хорол эрдэнийн тооноо
өргөж яв гэж зангидсан юм аа
Хорвоогийн шаргал элгэн дээр
дуулж яв гэж төрүүлсэн юм чамайг
хонгор үр минь ээ

2 comments:

  1. Энэ шүлэг, буй болсон аялгуу нь гайхалтай, биширмээр уран бүтээл. Танд амжилт хүсье...

    ReplyDelete
  2. Heden jiliin omno ene duug neg halit sonsood mash ih taalagdsan bolowch neriig ni harj chadaagui. Ashgui bolchihloo.

    ReplyDelete