Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-09-27

Эргэн төрмөөр нутаг - Б.Энхмэнд, Батбаяр

Эргэн төрмөөр нутаг

Үүлэн хээтэй цэцгүүд нь түүхийг бүүвэйлж найгалзана аа
Үлгэрч цэнхэр салхи нь Баядын нутгаас сэвэлзэнэ ээ
Давалгаа үелзэх нуурууд нь далдын гунигийг үргээнэ ээ
Дахиад төрмөөр нутаг даа даанчиг дотнохон санагдана аа

Сударч буурал өвгөдийн минь бийрийн мөрөөр шаргалтана аа
Суунаг цэнхэр униар баядын нутгаар хөшилдөнө өө
Эрдэнийн өлгий хөдөөдөө эцгийн гэрийн буурьтай
Эргэн төрмөөр нутаг даа ижий аав минь бодогдоно оо

Зэрэглээ үелзсэн дэнж дээр чулуун тоглоом тодхон бий
Зэллэх шувуудын ганганаандаа уярч хайлсан сэтгэл бий
Будант буурал уулсад минь хүмүүн түүхийн улбаа бий
Хүй цөглөсөн нутгаа гэсэн хүрэн зүрхний цохилоо бий

Нүүдэл нүүдлийн хөлөөр нь туурайн тоосон хөшиглөнө өө
Нүнжиг цэнхэр аялгуу  баядын нутгаас эгшиглэнэ ээ
Хуур икэлийн татлага нь ээ хуучны домгийг сэргээлээ
Хувилан төрмөөр нутаг даа хувилгаан үүлс нь бороошино

Зэрэглээ үелзсэн дэнж дээр чулуун тоглоом тодхон бий
Зэллэх шувуудын ганганаандаа уярч хайлсан сэтгэл бий
Будант буурал уулсад минь хүмүүн түүхийн улбаа бий
Хүй цөглөсөн нутгаа гэсэн хүрэн зүрхний цохилоо бий

No comments:

Post a Comment