Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-09-12

Хурдан морьтийн борууд

Яруу найрагч Н.Баянмөнхийн шинэ уран бүтээл болох "Хурдан морьтийн борууд" дууг хүргэе. Аяыг УГЗ, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбаяр, Дуучин МУСТА Э.Төрмандах

Хурдан сайхан уянгалаад эхлэхээр
Хултай айраг нь цалгилаад ирнэм зээ
Шагай шиг борууд магнайлаад хурдлахаар
Шанхайн уулс нь өндөлзнөм зээ

            Их бага хурдан бор морьдууд
            Ижилгүй төрсөн ажнай хүлгүүд ээ
            Хурдан морьтын унаган адуу
            Хуй салхи шиг түмний эхүүд
           
Холч морийг дуулаад түрэхлээр
Холын бараа нь ээ тодроод л ирнэм зээ
Даанчиг ижилхэн шандаст борууд нь ээ
Даамай холдоо түрүүлнэм зээ

            Их бага хурдан бор морьдууд
            Ижилгүй төрсөн ажнай хүлгүүд ээ
            Хурдан морьтын унаган адуу
            Хуй салхи шиг түмний эхүүд

Гэсэр гэлэнгийн хурдан хулыг ээ
Гэрт гадаагүй шагшилдан магтнам зээ
Түүний нутгийн хурдан борууд нь ээ
Түмний эхээр цоллуулнам зээ

            Их бага хурдан бор морьдууд
            Ижилгүй төрсөн ажнай хүлгүүд ээ
            Хурдан морьтын унаган адуу
            Хуй салхи шиг түмний эхүүд

No comments:

Post a Comment