Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ААВ Л НУТАГ ХОЁР МИНЬ

Боролжийн говьдоо аавтайгаа
Ховоо татаж зүүдэллээ
Бойтогт багын нутгаа би
Хоолой зангируулж саналаа даа
Зэмлэх ч биш дээ аав минь
Хүүгээ баахан санаад аа
Замын хүнээс сураглаад
Битүүхэн хүлээж суугаа даа

Аргаар аргаар хорвоодоо
Ахиад олдох ч биш дээ
Алсхан явахаар санахым аа
Аав л нутаг хоёроо би

Сэрмүүн үүрээр аавтайгаа
Адуунд мордож зүүдэллээ
Сэвлэг багын нутгаа би
Сэтгэл гэгэлзүүлж саналаа даа
Үглэх ч биш дээ аав минь
Хүүгээ баахан санаад аа
Үес үесхэн санаашраад
Алсыг саравчлан суугаа даа

Аргаар аргаар хорвоодоо
Ахиад олдох ч биш дээ
Алсхан явахаар санахым аа
Аав л нутаг хоёроо би

Наадмын дэнждээ аавтайгаа
Асрыг тойрон зүүдэллээ
Нялх л багын нутгаа би
Бодол ээдрүүлж саналаа даа
Адгах ч биш дээ аав минь
Намайгаа баахан санаад аа
Аяны хүнтэй хөөрөлдөөд
Алсуур сураглаж суугаа даа

Аргаар аргаар хорвоодоо
Ахиад олдох ч биш дээ
Алсхан явахаар санахым аа
Аав л нутаг хоёроо би

No comments:

Post a Comment