Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ИЖИЙ ЭЭЛТЭЙ ОРЧЛОН

Мөнчиг их зовоосон доо ээжийгээ
Мөр бүтэн явж л нэг баярлуулахсан даа
Өөдөсхөн жаахан гэж бодох  юм даа ээжий минь
Өвлөөс урьтаж очоод  сэтгэлий нь  нэг амраахсан
Намрын сэрүүн өглөө үнээ  сааж
Намайг л гэсэн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

Ээжтэй хүний зулай битүүрэхийн учиргүй
Ээлтэй  буурал орчлонд сүүгээр амласан болохоороо
Зөөлөн бүхнийг зөөллөн бүүвэй аялсан ээжтэйгээ
Зөн билгийн хорвоодоо үргэлж уяатай явдгиймаа

Даанчиг их зовоосон доо ээжийгээ
Даамай сайн явж л нэг баярлуулахсан даа
Тоодгорхон  жаахан гэж   санах  юм даа ээжий минь
Тогоруун дуунаар очоод  сэтгэлий нь нэг амраахсан
Үдшийн шаргал гэгээнд үйл мэтгээд
Үрээ л гэсэн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

Ээжтэй хүний зулай битүүрэхийн учиргүй
Ээлтэй  буурал орчлонд сүүгээр амласан болохоороо
Зөөлөн бүхнийг зөөллөн бүүвэй аялсан ээжтэйгээ
Зөн билгийн хорвоодоо үргэлж уяатай явдгиймаа

Энгүй их зовоосон доо ээжийгээ
Элэг бүтэн явж л нэг баярлуулахсан даа
Дэндүүчиг балчир гэж   санах  юм даа ээжий минь
Хаврын сардаа золгоод сэтгэлий нь нэг амраахсан
Ангир шаргал нарнаар сацлаа өргөж
Ачлал гэгээн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

Ээжтэй хүний зулай битүүрэхийн учиргүй
Ээлтэй  буурал орчлонд сүүгээр амласан болохоороо
Зөөлөн бүхнийг зөөллөн бүүвэй аялсан ээжтэйгээ
Зөн билгийн хорвоодоо үргэлж уяатай явдгиймаа

No comments:

Post a Comment