Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ШАРГАЛ ТАЛЫН ДЭЭГҮҮР

Шаргал талын дээгүүр
ямархан аялгуу урсана вэ
Шаргын давхианд хархүү
ямархан дуугаа аялна вэ
Шанзны уяхан аалинаас
ямархан эгшиг тасарна вэ
Шанхаа илбээд бүсгүй
ямархан хайрыг дуулна вэ

Ай ямархан хүний сэтгэл нь
хуурын эгшгэнд уярна вэ
Ай ямархан шаргал аялгуу
сэтгэлийн гүнээс урсана вэ

Налгар талын дээгүүр
ямархан салхин хуурдана вэ
Намуун урсах мөрөн
ямархан долгио урлана вэ
Хээнцэр туяхан яргуй
ямархан үүрээр дэлгэрнэ вэ
Хээрийн өвгөн улиас
ямархан үлгэр хүүрнэнэ вэ

Ай ямархан хүний сэтгэл нь
хуурын эгшгэнд уярна вэ
Ай ямархан шаргал аялгуу
сэтгэлийн гүнээс урсана вэ

1 comment: