Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ЛУСЫН БУЛАГ

Бүжин хонгор салхин
            цэцгийн элгэнд зүүрмэглээд
Бүүвэй намуун ганхаанд нь
үнэгчилж амардаг замбуу
Лусын цэнхэр булгаас
амгалан гөрөөс ундлаад
Луу ичдэг усанд нь
мөнхийн хутаг оршино оо

Ногоолин дэрсний хөлөөр
сайрын зайцад үүрлэсэн
Ногтрууны цоохор өндөг
гэгээ цуулан хагардаг
Хулдын цэнхэр булагтаа
нүүдэлч ангир саатаад
Хуурын шаргал эгшиг
хууч хүүрнэн уянгална аа

Гүнж  самбай зэрэглээ
толгод хэгжин тунараад
Гүц бумбын рашаан нь
уран сүлжээ мяралзахад
Год хатган цахилах
нялх унаганы туураар
Гогцоо долгисын дээгүүр
сувдан сондор мөнгөрнө өө

Түшээ дэлгэр нутгийн
зүрхэн цохилох эх бүрд
Түмэн галавын домог
бараалан хөшиглөх шашдир
Лусын цэнхэр булгаасаа
амгалан гөрөөс ундлаад
Луу ичдэг усандаа
мөнхийн хутаг оршино оо 

No comments:

Post a Comment