Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ТЭНҮҮН ШАРГАЛ ГОВЬ

Борлог борлог үүлс нь ээ
бороошиж хааяа мэлмэрнэ ээ
Бодолд дандаа хоргодох
борхон толгод нь зэрэглээтнэ ээ
Ингэн ингэн буйлаа
сэтгэлд үргэлж хоргодоод оо
Ижилгүй ганцхан нутгаадаа
ижийдээ юм шиг яарна аа

Тэнгэрийн хаяанаас наран
мэлтэсхийгээд манддаг
Тэнүүн шаргал говь минь
тэнгэрийн амгалан нутаг аа

Ботгон ботгон буйлаандаа
таанын цэцэгс найгана аа
Бойтогт хонхны дуутай
балчир нас минь зүүдлэгдэнэ ээ
Нөмрөг нөмрөг манхан
нарны сөлөөр хонгортоод оо
Нөөлөг дулаан нутгаадаа
аавдаа юм шиг яарна аа

Тэнгэрийн хаяанаас наран
мэлтэсхийгээд манддаг
Тэнүүн шаргал говь минь
тэнгэрийн амгалан нутаг аа

Эрдэнэ эрдэнэ үнэгчилж
хөрсний гүндээ шижиртэнэ
Энгүй өвгөдийн мөрөөрөө
эрхсийн гэгээ тунарна
Хөсөг хөсөг нүүдэл
бодол харгуйлж наашлаад аа
Хөрстөд ганцхан нутгаадаа
амрагтаа юм шиг яарна аа

Тэнгэрийн хаяанаас наран
мэлтэсхийгээд манддаг
Тэнүүн шаргал говь минь
тэнгэрийн амгалан нутаг аа

No comments:

Post a Comment