Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-09

Бор морьт





 Олон хурдан бор мориороо орон нутагтаа нэрд гарсан Авийжаа бол өдгөөгийн нийтийн дууны шүлгийн нэрт мастер Нямбуугийн Баянмөнхийн өвөг эцэг юм. 1926 оны бар жил Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Говь Шанхын ууланд төрсөн энэ хүн 1960  оны эхээр Хулд суманд шилжиж иржээ. Ирсэн дараа нь түүний хоёр бор морийг Хулдын морьд хэдэн жил дийлээгүй юм гэдэг. Хоёр борын дунд Хулдын Ч.Шижээгийн хээр, Л.Цэвэг-Очирын гархин хэмээх хоёр морь л хавчуулагдаж байсан түүх  бий.

Сум нэгддэгийн жил ирсэн гэж ярьдагийг бодоход 1960 онд ирсэн юм болов уу. Тэр үед Хулдад Цэвэг-Очирын гархин гэдэг сайн морь ид тодроод байлаа. Энэ үеийн нэгэн наадам дээр шинэхэн шилжиж ирсэн уяачийн хоёр бор морийг гадных гэж гадуурхсан ч юмуу, хурдан гэж мэдээгүй ч юм уу улс амьтан бүхэн гархинг харъя гэж шуугицгааж байлаа. Түрүүчийн морьд гарч ирэхэд Авирмэдийн хоёр бор морь гарч ирж, дунд нь Цэвэг-Очирын гархин гарч иржээ. Ингэж гархин энэ хоёрын дунд нэг удаа орж байв. Энэ хоёр хурдан хүлгийг Авирмэдийн охидууд нь болох Монгол улсын гавьяат багш Бадамгарав (Баянмөнх найрагчийн ээж), Хатантөмөр эмч хоёр унадаг байлаа.  Уургын бороороо хоёр бор морио тавиад, түрүүлж явсан морины хүүхэд ташуураа унагахад бууж аваад хүргэж өгч байсан ч гэдэг. Авийжааг хүмүүс наадамд будлиантууллаа гэхэд би гурван хурдан бор морьтой хүн гэж байсан юм гэнэлээ. Энэ гурван бор мориноос гадна Май бор гэж Майн баяраар түрүүлсэн морь, бас нэг хурдан бор халзан морь байжээ.
80 аад онд бор азарга нь олон айрагджээ.Өөрийн Хулд сумаас гадна Өлзийт, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций гээд орон нутгийн наадмуудад олон жил сайн наадсан.
Хонгор морь нь сумандаа хоёр ч түрүүлсэн, сүүлийн бор азарга нь мөн л хоёр түрүүлсэн хүлгүүд байлаа. Энэ хоёр бол нэлээд сүүл үеийнх нь хурдууд юм. Хонгор морийг нь соёолонд нь зээ хүү Баянмөнх унаж сумандаа их хол түрүүлж байжээ. Нийлсэн хойноо Энэбишийн алдарт Тогоруутай цохилдож ирэн дийлэн түрүүлэхэд эзэн уяачийн сэтгэл ихэд хөдөлж байсан гэдэг. Сүүлийн улаан бор азарга нь даагандаа Хулдад түрүүлж Дэлгэрхангайд аман хүзүүдэн нийлсэн хойноо Цогт-Овоод нэг сайн түрүүлээд  99 оны Говь Шанхын даншигт уяж байгаад хөлгүй болсон билээ.
2005 онд Өмнөговь аймагт цэгээн даагаа айрагдуулсан. Аймаг сумын наадмаас нийт 16 түрүү 47 айраг хүртсэн буурал уяач өдгөө Улаанбаатар хотод амьдарч байна. Хүү Гантөмөр нь аймгийн алдарт уяач цолтой Өмнөговь аймагт олон жил сайн наадаж энэ цолонд хүрсэн, дааганы уяанд дадамгай хүн дээ.
О.Наранбаатар

No comments:

Post a Comment