Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ЦЭНХЭР БОРЖИГОН

Хуураа хөглөн татахаараа
ертөнцийн түүхийг хүүрнэдэг
Хуучны өвгөдөө дурсахаараа
Монгол цадигаа санагалздаг
Бодончир дээдсийн хүлгийн
туурайн мөрийг хадгалсан
Боржигон ихэс түмний минь
буурь нь шаргалтах нутаг аа

Есөн Хонгор уулсын
ерөөл далласан тахилгатай
Ертөнцийн шаргал аялгуу
уянгалан дуурсах нутаг аа
Дөрвөн Баян хангайн
мэндийн цэнхэр харуултай
Дүүрэн билэг тэгширсэн
Боржигон дэлгэр нутаг аа

Судраа дэлгэн харахаараа
мэргэдээ бишрэн шүтдэг
Суунаг татан униартах
цэлгэр талаараа бахархдаг
Одод хотлох үдшээр
үлгэр хүүрнэн сонсогдох
Орчлонгийн их амгалан
цэнхэр боржигон нутаг аа

Есөн Хонгор уулсын
ерөөл далласан тахилгатай
Ертөнцийн шаргал аялгуу
уянгалан дуурсах нутаг аа
Дөрвөн Баян хангайн
мэндийн цэнхэр харуултай
Дүүрэн билэг тэгширсэн
Боржигон дэлгэр нутаг аа

Наадмын дэнжид үүрсэх
Түмэн эхийн төвөргөөнтэй
Найрын хоймроо шуранхайлах
Жаргалтайн дэлгэр түрлэгтэй
Домгийн тэртээх алсаас
гэгээн түүх нь шаргалтах
Догшин хөх өвгөдийн минь
мөр нь балраагүй нутаг аа

Есөн Хонгор уулсын
ерөөл далласан тахилгатай
Ертөнцийн шаргал аялгуу
уянгалан дуурсах нутаг аа
Дөрвөн Баян хангайн
мэндийн цэнхэр харуултай
Дүүрэн билэг тэгширсэн
Боржигон дэлгэр нутаг аа

No comments:

Post a Comment