Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-12

ЭЭЖДЭЭ ЭРХЭЛЖ ЗҮҮДЭЛЛЭЭ

Өдлөөд ниссэн шувууд
өнийг зорьдог орчлондоо
Өглөг буурал ээжийнхээ өвөрт
эрхэлж өслөө дөө
Тэргэл мөнгөн шөнөөр
нойроо хугаслан хуурайлсан
Тэнгэр ачлалт ижийдээ
хэдий хэдийдээ золголоо доо

            Санахын гэгээн зүгээс
цагийн шувууд нислээ дээ ээжээ
Саахаа зөрүүлсэн тандаа би
саатан эрхэлж зүүдэллээ

Холын уулсын манан
үүрээр сарнидаг хорвоодоо
Хотлын наран ээжийнхээ хормойд
зүүгдэж өслөө дөө
Сүүмэн алаг замбууд
сүүдрээс төөрүүлж торниулсан
Сүүтэй бурхан ээжийгээ
хэдий хэдийдээ асарлаа даа

            Санахын гэгээн зүгээс
цагийн шувууд нислээ дээ ээжээ
Саахаа зөрүүлсэн тандаа би
саатан эрхэлж зүүдэллээ

Хавраар дэлгэрэх цэцэгс
намартаа ганддаг орчлондоо
Хатан буурал ээжийнхээ
хайранд нялхарч өслөө дөө
Эргэх дөрвөн цагтаа
энхрийлж намайг бөөцийлсөн
Энэрлийн тэнгэр ижийгээ
хэдий хэдийдээ амраалаа даа

            Санахын гэгээн зүгээс
цагийн шувууд нислээ дээ ээжээ
Саахаа зөрүүлсэн тандаа
би саатан эрхэлж зүүдэллээ

No comments:

Post a Comment