Бурхан багшийн сургаал сонсохоор хүргэж байна
2012-10-12
2012-10-09
"Аймгийн Алдарт Уяач А.Гантөмөр: Аавын маань хурдан боруудын цус одоо ч миний адуунд бий"
"Хурдан
бор" хэмээн Дундговьд алдаршсан аймгийн алдарт уяач Жамьяаншаравын
Авирмэдийн хүү аймгийн алдарт уяач Гантөмөр манай сайтын Тод магнайн хойморт
саатлаа. Сүүлийн арав гаруй жил Өмнөговь аймагт нутаглаж, энэ аймгийн баяр
наадамд сайн наадаж, алдар цолонд хүрээд байгаа уяачтай аавынх нь хурдан морьд,
өөрийнх нь адууны удам угшил, морины уяа хэрхэн хувьсч байгаа талаар ярилцлаа.
Бор морьт
Олон хурдан бор мориороо орон нутагтаа нэрд гарсан Авийжаа бол өдгөөгийн нийтийн дууны шүлгийн нэрт мастер Нямбуугийн Баянмөнхийн өвөг эцэг юм. 1926 оны бар жил Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Говь Шанхын ууланд төрсөн энэ хүн 1960 оны эхээр Хулд суманд шилжиж иржээ. Ирсэн дараа нь түүний хоёр бор морийг Хулдын морьд хэдэн жил дийлээгүй юм гэдэг. Хоёр борын дунд Хулдын Ч.Шижээгийн хээр, Л.Цэвэг-Очирын гархин хэмээх хоёр морь л хавчуулагдаж байсан түүх бий.
2012-10-01
Яруу найргийн орчуулгын өнөө үе ба Саймоны сайн муу үйлс
Д.Цэвээндорж
Яруу найргийн орчуулгын
өнөө үе ба
Саймоны сайн муу үйлс
(О.Дашбалбарын
“Гол ус намуухан урсана”
түүврийн орчуулгын жишээн дээр)
Хүн төрөлхтний оюун санааны хөгжилд яруу найрагч, соён гэгээрүүлэгч, гүн
ухаантан сэтгэгчдийн оруулсан хувь нэмэр багагүй юм. Монголын уран зохиолын
томоохон төлөөлөгчдийн түүвэр зохиолууд англи хэлнээ орчуулагдана гэдэг оюун
соёлын том ололт гэдэг нь маргаангүй билээ. Ялангуяа монгол
хэл мэддэг уран зохиолд элэгтэй нэгэн, төрөлх хэл рүүгээ орчуулан хөтлөх нь
монголын утга соёлын түүхэнд тохиох ховорхон аз завшаан гэлтэй. Уран зохиолын
ололтоо гадаадад сурталчлах санаархал хичнээн жил яригдаж ирсэн ч дагнасан
мэргэжлийн орчуулагчийн залуу халаа бэлтгэгдээгүй байгаа өнөө цаг үед Саймонд
талархахаас өөр аргагүй байна. Учир нь тэрбээр
манай олон уран бүтээлчийн шүлэг зохиолыг орчуулан хэвлүүлж буй нь бахархмаар сайн үйлс
нь юм. Үүний нэг нь О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” (1989) түүврийг “The
Rivers Flows Gently” (2007) нэрээр хэвлүүлсэн явдал
ч энэ
нь Саймоны сайн, муу үйлс болон биежиж байгааг
тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй байна.
Яруу найрагч Н.Баянмөнх: Яруу найраг, уран бичлэг хоёр салшгүй холбоотой урлагийн төрөл зүйлүүд
Яруу
найрагч Н.Баянмөнх, уран бичээч, зураач, калиграфич В.Баатарчулуун нар хамтарч
“Говь Шанхын
нутаг” хэмээх сайхан ном бүтээжээ. Энэ номд Н.Баянмөнхийн яруу
найргийн бүтээлүүдэд В.Баатарчулуун калиграфи хийж, зарим нэгийг нь зургаар чимэглээд,
шилдэг дуунууд бүхий аудио цомог, шилдэг клипүүд бүхий DVD –г багтаажээ.
Subscribe to:
Posts (Atom)

