Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-11-20

Төрмандах "Аархал"


СТА Э.Төрмандахын шинэ уран бүтээл "Аархал" дууны клип

2012-11-12

Нямбуугийн БАЯНМӨНХ


·         Үндсэн захиргаа                Дундговь аймгийн Хулд сум


·         Боловсрол,  мэргэжил       Дорно Дахины Гүн Ухаан судлаач – багш,
                                                                                 сэтгүүлзүйн магистр

·         Судалгааны ажил              Монголын болон Дорно Дахины гүн ухаан

·         Бүтээл                              Дорно дахины сэтгэлгээ, гүн ухааны цоморлиг 2005
                                              Шашин судлалын удиртгал 2005
                                              Өрнө дахины философийн тестүүд 2007
                                              Дорно дахины философийн тестүүд 2007
                                              Шинэ үеийн философи 2012

·         Гавьяа шагнал                 БСШУЯ-ны Жуух бичиг
                                             Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг

·         Удирддаг хичээл                       
/I улиралд/           Философийн үндэс                (I ангиудад)
                            Ёсзүй, гоозүй                        (ТНС-III ангид)
                            Монголын гүн ухаан              (ТНС-IV ангид)
                            Өрнийн философи                 (ТНС-III ангид)

·         Удирддаг хичээл                       
/II улиралд/           Улс төр судлал                     (I ангиудад)
                            Улс төр судлал                     (ТНС-II ангид)
                            Олон улсын харилцаа           (ТНС-IV ангид)
                            Дорнын философи                 (ТНС-III ангид)
                            Шашин судлал                      (ТНС-II ангид)
                            Төр эрхзүй                            (ТНС-II ангид)

2012-10-21

"Ижий ээлтэй орчлон" тоглолт реклам

Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн бие даасан уран бүтээлийн "Ижий ээлтэй орчлон" тайлан тоглолтын реклам

"Говь Шанхын нутаг" ном худалдаанд гарлаа.

Зураач клиграфич В.Баатарчулуун, Яруу найрагч Н.Баянмөнх нарын хамтарсан "Говь шанхын нутаг" ном, CD, DVD бүхий ном цомог худалдаанд гарлаа.

Яруу найрагч Баянмөнх, Хөгжмийн зохиолч Найданжав нарын хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолт

 
Яруу найрагч Баянмөнх, Хөгжмийн зохиолч Найданжав нарын хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолт

2012-10-12

АЛТАН ТУУРАЙТ АЖНАЙ



Эхийнхээ саамаар амласан
Монгол унага аа
Эзнээ явгалж үзээгүй
ээлтэй хүлэг ээ
Эртний өвгөдийн
шаргал түүхээс
янцгааж сонсогдоно оо
Эзэн богдын уяан дээрээ
үүрсэн шилгээнэ ээ

БОТГОНЫ ДУУ




Зэрэглээнд өндөлзөх алсаасаа
Зэрвэсхэн торолзох нь
ээж минь үү дээ
Бүлээн сүүгээ ивлүүлсээр
Бөн бөн тэшүүлсээр ирэв үү дээ

СЭРГЭЛЭН ЖААХАН ДҮҮ МИНЬ



Дэндүү дэндүү тодхондоо
Дэврүүн балчир нас минь дээ
Дээл нь жаахан тоодгордоо
Дэггүй хөөрхөн дүү минь ээ

ТЭНҮҮН ШАРГАЛ ГОВЬ



Борлог борлог үүлс нь ээ
бороошиж хааяа мэлмэрнэ ээ
Бодолд дандаа хоргодох
борхон толгод нь зэрэглээтнэ ээ
Ингэн ингэн буйлаа
сэтгэлд үргэлж хоргодоод оо
Ижилгүй ганцхан нутгаадаа
ижийдээ юм шиг яарна аа

ОМОГШИЛ



Унасан нутаг минь
Угаасан ус минь
Уудам хөх Монгол

Овог нэр минь
Онгод хийморь минь
Орчлонд ганцхан Их Монгол оо

ӨӨШ МАНХАН



Мишээж мандах нарны
Мэндийн туяанд шижиртээд
Сайхан ээж минь сацал өргөх
Санааны торгон - гэгээн өлгий

ШАРГАЛ ТАЛЫН ДЭЭГҮҮР



Шаргал талын дээгүүр
ямархан аялгуу урсана вэ
Шаргын давхианд хархүү
ямархан дуугаа аялна вэ
Шанзны уяхан аалинаас
ямархан эгшиг тасарна вэ
Шанхаа илбээд бүсгүй
ямархан хайрыг дуулна вэ

ЦЭНХЭР БОРЖИГОН



Хуураа хөглөн татахаараа
ертөнцийн түүхийг хүүрнэдэг
Хуучны өвгөдөө дурсахаараа
Монгол цадигаа санагалздаг
Бодончир дээдсийн хүлгийн
туурайн мөрийг хадгалсан
Боржигон ихэс түмний минь
буурь нь шаргалтах нутаг аа

ГОВЬ ШАНХЫН НУТАГ




Унаган хүлэг нь
газраа үнэрлэн
гүйж л ирдэг
эх нутаг минь
Удамт хөвгүүд нь
нүдээ ч цавчилгүй манасан
хөх тэнгэр минь
Эцэг дээдсээс хүйн холбоотой
эрдэнийн өлгий минь
Энэ л насанд
ганцхан заяасан
төрсөн нутаг минь

ЗҮҮД ЭРГЭХ НУТАГ



Аянч үүлсийн нүүдэлдээ
эргэж хоргодон сэмэрдэг
Айраг дууны дугараатай
налгар шаргал намраараа
Айлын жаахан бүсгүй
хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг
мартаж яахан чадах вэ
           

АЯЛГУУТ НУТАГ



Усандаа цувсан
адууны мөрөөр
тоостой наран ургаж
Удган шуранхай гэгэлзэхүй
найраг шилгээн цацарсан
Тургилах хүлгүүд нь
тунгалаг цээл уртын дуутайгаа
Туурайн чийртэй талынхаа
тунамал өглөөг сэрээсэн

ЛУСЫН БУЛАГ



Бүжин хонгор салхин
            цэцгийн элгэнд зүүрмэглээд
Бүүвэй намуун ганхаанд нь
үнэгчилж амардаг замбуу
Лусын цэнхэр булгаас
амгалан гөрөөс ундлаад
Луу ичдэг усанд нь
мөнхийн хутаг оршино оо

ЭЭЖДЭЭ ЭРХЭЛЖ ЗҮҮДЭЛЛЭЭ



Өдлөөд ниссэн шувууд
өнийг зорьдог орчлондоо
Өглөг буурал ээжийнхээ өвөрт
эрхэлж өслөө дөө
Тэргэл мөнгөн шөнөөр
нойроо хугаслан хуурайлсан
Тэнгэр ачлалт ижийдээ
хэдий хэдийдээ золголоо доо

ИЖИЙ СУВАРГА



Наран мандах өглөөг
сэтгэлийн гэрлээр сүлээд
Навчис хагдрах бүрийд
гунигийг нь хөнгөлөхсөн ээжийнхээ
Үрээ гэсэн ээжийтэй хүн
буруудахын мөргүй орчлондоо
Үүлэн сүүдрээс ч төөрүүлэн
ачилж асрахсан ээжийгээ

ЭЭЖДЭЭ ОЧНО ДОО



Үүрээр ч сэрвэлзээд
Үргэлж харуулдаад
Дээжээ өргөөд /өө/
Дэлхийдээ даатгасан